Шууд Chart

Сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2020-08-01 14:38:11

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэн Наныг хүлээн авч хоёр талын уулзалт хийв.

Уулзалтаар Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын хот байгуулалтын туршлага, салбарын чадавхийг сайжруулах, техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, суурин төлөөлөгч Жу Хэн Нан уг асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн суурин төлөөлөгч Жу Хэн Нан ухаалаг хот, бичил төвүүдийг бүтээн байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах сонирхолтой байгааг онцлов.

Уулзалтын эцэст Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-тай ойрын хугацаанд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулахаар тохиролцов.

 Эх сурвалж: БХБЯ


Сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй