Шууд Chart

Энэтхэгт гар ариутгагч уусан 10 орчим хүн нас баржээ

2020-08-02 11:25:13

Энэтхэгийн Андра Прадеш мужийн нэгэн тосгонд спиртийн найрлагатай гар ариутгагч уусны улмаас 10 орчим хүн нас барсан байна. Хөл хорионы улмаас архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүд хаагдаж, архинаас хамааралтай болсон иргэд спиртийн найрлага бүхий гар ариутгагчийг ус болон ундаатай хольж уух тохиолдол гарах болжээ.

Тус улсын Pасгийн газар эдийн засгийн уналт гүнзгийрэхээс сэргийлэх үүднээс хөл хориог цуцалж, бизнесүүдийг нээгээд байна. Гэхдээ халдвар өндөртэй байгаа зарим бүс нутагт хөл хорионы хатуу дэг журам мөрдөгдсөн хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт гар ариутгагч уусан 10 орчим хүн нас баржээ   
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй