Шууд Chart

Наймдугаар сард хийх тусгай нислэгийн хуваарь

2020-08-03 09:31:56

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан.   

08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар

08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар

08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ. 

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Наймдугаар сард хийх тусгай нислэгийн хуваарь   
Үзсэн: 4362 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй