Шууд Chart

МҮОНТ-д зураглаач сонгон шалгаруулж авна

2020-08-03 14:22:30

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд зураглаач сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Зураглаач мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  • Бүх төрлийн камер болон зураг авалтын дагалдах хэрэгслүүд  дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй / 1-2 бие даасан бүтээлтэй байх/

 Нэмэлт мэдээлэл

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “МҮОНРТ-ийн хэсэг дэхь  ажилтны анкетыг бөглөх/
  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 1% цээж зураг

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2020 оны 08 дугаар сарын 03-ны  08 сарын 14-ны  өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802

Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


МҮОНТ-д зураглаач сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй