Шууд Chart

Японд тэжээвэр нохойноос “COVID-19” илэрчээ

2020-08-04 11:21:27

Японы даатгалын компани коронавирусний халдвар авсан тэжээвэр амьтдыг тусгаарлалтын байранд асран халамжлах үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний хүрээнд Токио хотоос ирсэн хоёр нохойд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрсэн байна. Тухайн компанийн мэдэгдэлд дурдсанаар, нохдод халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь вирустэй гарсан аж.

Ташрамд дуулгахад, Өмнө нь АНУ, Бельги, Францад тэжээвэр муур халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Одоогийн байдлаар олж авсан мэдээлэл, баримтаас үзвэл коронавирус тэжээвэр амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага” хэмээн мэдэгдсэн байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Японд тэжээвэр нохойноос “COVID-19” илэрчээ  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй