Шууд Chart

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн вакцин тийм ч шидэт бэлдмэл байж чадахгүй гэжээ

2020-08-04 15:38:41

Дэлхий даяар коронавирусний цар тахалтай тэмцэж байгаа энэ үед ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн хүлээгдэж буй вакцин тийм ч шидэт бэлдмэл байж чадахгүй гэдгийг анхаарууллаа.

Тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус “Одоогийн байдлаар ямар ч “шидэт дохиур байхгүй”, цаашид ч хэзээ ч тийм зүйл бий болохгүй байх магадлалтай” гэж мэдэгдсэн байна.

Жонс Хопкинсын их сургуулийн сайтын мэдээллээс харахад дэлхий даяар өнөөдрийн байдлаар халдварын тоо 18 сая 185 мянгыг давж, 691 мянга гаруй хүн нас барсан байна. 

Халдварын тоогоороо АНУ тэргүүлсэн хэвээр байна. Энд 4,7 сая гаруй хүн өвчилсөн бол хоёрдугаар байрт 2,7 сая халдвартайгаар Бразил, гуравдугаарт 1,8 сая халдвартайгаар Энэтхэг, дөрөвдүгээр 854 мянга гаруй халдвартайгаар Орос, тавдугаарт 516 мянга гаруй халдвартайгаар Өмнөд Африкийн БНУ бичигдэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн вакцин тийм ч шидэт бэлдмэл байж чадахгүй гэжээ   
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй