Шууд Chart

Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна

2020-08-05 11:12:22

Нийслэлийн Онцгой байдлын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналт, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хамтран амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

  Хяналт шалгалтаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Мөн үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй