Шууд Chart

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа цахим давалгааг дэмжиж оролцоно

2020-08-06 08:29:49

Олон нийтийн сүлжээгээр “Шарка барка”, “Журай гэлдэн” зэрэг ардын дууны аялгуунд бүжиглэсэн залуусын бичлэг цацагдан, эерэг хандлага төрүүлж байгаа билээ.

Тэгвэл уг давалгааг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дэмжихээ мэдэгдэж, хамтран бүжиглэхээ амласан байна.

Тэрбээр Халимаг түмний “Шарка барка” дууг энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтран дуулсан билээ.

Сонирхуулахад, тус давалгааг “Royal dance” клубын үүсгэн байгуулагч, ерөнхий дасгалжуулагч, О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар нь санаачилсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа цахим давалгааг дэмжиж оролцоно   
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй