Шууд Chart

ОУХМ Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа

2020-08-08 14:18:58

Говь-Алтай аймгийн Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж өнөөдөр бариагаа хийлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж энэхүү гүйлтээ санаачилсан. Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажиллажээ.

Б.Болдбаатар 54 настай харин түүний аав Буриад нь өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар


ОУХМ Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа   
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй