Шууд Chart

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдэж байна

2020-08-09 12:21:29

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнгөрсөн шөнө 13 настай хүүхэд машин барьж замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаа нар илрүүлжээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд шөнийн цагаар машин барих тохиолдол нэмэгдсэн байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа жолооч нарын тоо огт буурахгүй байна.

Зөвхөн өчигдөр л гэхэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 23 жолооч бүртгэгджээ. 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 1-2 жилээр хасах хуулийн заалтыг эргэж харж, илүү чанга болгох хэрэгтэй гэж замын цагдаа нар хэлж байна. /2020.08.08/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдэж байна  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй