Шууд Chart

Шадар сайд Я.Содбаатар Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

2020-08-10 15:06:59

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын “гуравдагч хөрш”, нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ.

Монгол Улсын шинэ Засгийн газар “COVID-19” цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах болно. Мөн аж үйлдвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар хоёр томоохон төсөл дээр хамтарч ажиллаж байна. Нэг нь Хөшигтийн хөндий шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц төслүүд хэрэгжиж дуусах шатандаа явж байна.

Өнөөдрийн байдлаар Япон улсаас 6 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1541гаруй иргэнээ татан аваад байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


Шадар сайд Я.Содбаатар Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй