Шууд Chart

Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна

2020-08-11 10:57:43

Зөвшөөрөлгүй ан амьтан агнах, түүний  эд эрхтэнийг  худалдан борлуулах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, Хөвсгөл аймагт хууль бусаар халиун буга агнасан, зургаан ширхэг ирвэсийн арьс хилээр гаргах гэж оролдсон зэрэг 60 гаруй хууль бус ангийн хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн цаана захиалагч байгаа учраас гэмт хэрэг буурахгүй байна гэж албаныхан хэллээ.    Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч н.Болорсолонго ингэж ярилаа.

Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай газрын хүрээг тэлэх, сүүлийн үеийн техник технологийг гэмт хэргийн илрүүлэлтэд ашиглахаар ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг бүхий л гэмт хэргийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо чухал байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд н.Батбаяр хэллээ.

Эрүүгийн хуульд нэн ховор ан амьтан агнах, түүний эд эрхтэнийг худалдах болон худалдаж авсан бол 5-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жилийн хорих ял онооно гэж заажээ. Иймд гэмт этгээдийг сэдэлжүүлж зэрлэг ан амьтны эд эрхтэн худалдаж авахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.  


Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй