Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2020-08-11 11:09:03

2020 оны 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 17-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно. 

 

Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун  хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр  зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байх төлөвтэй. 12, 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 3583 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй