Шууд Chart

БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн анхааралд

2020-08-11 13:22:44

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас баталсан Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэгдэж байгаа тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор иргэдийн зүгээс дараах асуултуудыг ихээр тавьж байгаа тул мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг анхаарна уу. Үүнд:

1. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.

2. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн тодорхой нэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нислэгт хамрагдах боломжгүй тухайгаа ЭСЯ-ны Консулын хэлтэст урьдчилан мэдэгдэлгүйгээр нислэгээс удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.

3. ЭСЯ-ны цахим хуудас болон facebook хуудсанд нийтэд ил болгосон өргөдлийн жагсаалтад зөвхөн тус ЭСЯ-нд өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл орсон болно.

4. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ийн Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу.

5. Тусгай үүргийн нислэг үйлдэгдсэний дараагаар нислэгт хамрагдсан иргэдийн нэрсийг ЭСЯ МИАТ-ын төлөөлөгчийн газраас авч өргөдлийн жагсаалтаас хасалт хийж, улмаар шинээр бүртгэгдсэн иргэдийн нэрсийг нэмэж шинэчилсэн нэрсийн жагсаалтыг гаргаж байна. Иргэдийн зүгээс өргөдлөө хэд дахин ДАВТАН ирүүлэх, мэдээллээ дутуу ирүүлж байгаагаас шалтгаалан өргөдөл давхцах тохиолдол ихээр гарч байгаа тул шинэчилсэн жагсаалтыг гаргахад хүндрэл үүсгэж байна. Хэрэв таны нэр “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д бүртгэгдсэн бол дахин бүртгүүлэхгүй байхыг хүсье.

6. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно. Хэрэв өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдтэй холбоотой мэдээлэл болон иргэн Та өртсөн тохиолдол байгаа бол хууль хяналтын байгууллага, ЭСЯ-ны Консулын хэлтэс, УОК-ын шуурхай штабт даруй мэдээлэх нь зүйтэй.

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС


БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн анхааралд   
Үзсэн: 8878 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй