Шууд Chart

“СU” дэлгүүр улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлж, зөрчлөө арилгажээ

2020-08-13 17:06:26

Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-ийн “СU” салбар дэлгүүрт иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, улсын байцаагчаас 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар өгсөн.

Тус компаниас 2020 оны 8 дугаар сарын 13-ний өдөр ирүүлсэн 20/597 дугаартай “Зөрчил арилгасан тухай” албан бичгээр улсын байцаагчийн оногдуулсан торгуулийг бүрэн барагдуулж, албан даалгаврын дагуу “CU” нэрийн 76 салбар дэлгүүртээ үйлдвэрлэсэн хотдог нэрийн хоолноос дээж авч, зориулалтын хөргүүрт 48 цаг хадгалан, бүртгэл хөтөлж хэвшсэн байна.
Мөн цаашид шинэ салбар дэлгүүр нээхдээ дээрх үйл ажиллагааг мөрдөж ажиллахаар болсон байна.

Энэ нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарсан үед шалтгаан нөхцөлийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Эх сурвалж: НМХГ


“СU” дэлгүүр улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлж, зөрчлөө арилгажээ  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй