Шууд Chart

Беларусийн эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ

2020-08-14 10:44:55

Өчигдөр Беларусийн нийслэл Минск төдийгүй Гродно, Бобруйска, Смолевич зэрэг олон хотод цагаан хувцсаар ижилссэн эмэгтэйчүүд жагсаал цуглаан хийсэн байна. Тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрснөөс хойш 4 дэх өдрөө болж байгаа жагсаалд нэгдсэн эмэгтэйчүүд хууль сахиулагчдад саатуулагдсан жагсагчидтай эв санаа нэг байгаагаа ийнхүү илэрхийлцгээсэн  байна.

Беларусийн  эмэгтэйчүүд тайван жагсаал хийж байгаагаа онцолж сүүлийн үед улс орон даяар болж байгаа бүхэнд  сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байлаа. Мөн өмнөх жагсаал цуглааны үеэр гарсан мөргөлдөөний уршгаар гэмтэж  бэртсэн хүмүүс,  хууль цагдаагийнханд  саатуулагдсан жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж буйгаа ярьж байлаа. Энэ хооронд Беларусийн төрийн мэдлийн теле суваг, радиогийн хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлч хөтлөгчид ажлаасаа халагдах өргөдлөө гаргаж байгаа тухай  мэдээлэл  ирж байна.

Тодруулбал, Белорусь1, СТВ телесувгууд, Беларусийн 1-р радио зэргийн 8 сэтгүүлч, хөтлөгч ажлаасаа сайн дураар, хэний ч шахалт дарамтгүйгээр гарч байгаагаа мэдэгджээ.  Тэд сошиал хуудсаараа дамжуулж  улс оронд болж буй үйл явдалд  сэтгэл зовниж байгаагаа, мөн цэрэг  цагдаагийнхан  ард түмнийхээ эсрэг хүч  хэрэглэж  буйг  эсэргүүцэн  ийм шийдвэр гаргаснаа  тайлбарлацгаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусийн эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй