Шууд Chart

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тодорлоо

2020-08-14 10:53:49

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тодорлоо

 

Монголын жүдогийн өдөрт зориулсан “Улаанбаатар гран при-2020” насанд хүрэгчдийн тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй -60, -66, -73, -81, -90, open 100, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, open 78 кг-ын жинд өрсөлдөв.  

Тэмцээнийг санаачлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар, ерөнхий зохион байгуулагчаар Монголын жүдо бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “️Оюуны Ундраа” групп, “️Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажилласан юм.

Шагналын хувьд алтан медаль хүртсэн тамирчин нэг сая, мөнгөн медаль хагас сая, хүрэл медаль 250 мянган төгрөг дагалдсан байна.

Дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа ч онлайнаар шууд дамжуулах үзүүлсэн билээ.

Ийнхүү тус тэмцээний дүнг уншигч танаа танилцуулья.

Эрэгтэйчүүдийн +100кг жинд

  1. Д.Пүрэвдорж /Женко/
  2. Б.Гончигсүрэн /Женко/
  3. Б. Мандалбат /Женко/
  4. О.Цэцэнцэнгэл /Женко/

Эмэгтэйчүүдийн +78кг жинд

  1. О.Мөнхцэцэг /Сүлд/
  2. А.Адъяасүрэн /Алдар/
  3. Д.Номинзул /Алдар/
  4. Э.Гандиймаа /Хилчин/

Эрэгтэйчүүдийн -90кг жинд

  1. О. Ууганбаатар /Сүлд/
  2. А.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
  3. Э.Үнэнхүү /Женко/
  4. Б.Мөнхбаяр /Дархан-Уул/

Эмэгтэйчүүдийн -70кг жинд

  1. Ц.Наранжаргал /ХУД Женко/
  2. М.Даваасүрэн /Боржин/
  3. С.Лхагвадулам /Сүлд/
  4. Б.Ганзаяа /ХУД Женко/

Эрэгтэйчүүдийн -81кг жинд

  1. Н.Дагвасүрэн /Хангарьд/
  2. Б.Тэнгис / Женко/
  3. Б.Мөррэнцэн /Хангарьд/
  4. Г.Одбаяр / Женко/

Эмэгтэйчүүдийн -63кг жинд

  1. Б.Ганхайч /Алдар/
  2. Ц.Хулан /Шинэ Бадрах/
  3. Ц.Сүнжидмаа /ХУД Женко/
  4. О.Саруул / Хилчин/

Эрэгтэйчүүдийн -73кг жинд

  1. Б.Цогтбаатар /Сүлд/
  2. Г.Хэрлэн /Сүлд/
  3. Г.Болор-Очир /Борнуур/
  4. Г.Болдбаатар /Хангарьд/

Эмэгтэйчүүдийн -57кг жинд

  1. Л.Энхрийлэн /Сүлд/
  2. Б.Алтанцэцэг /ХУД Женко/
  3. О.Оюунчимэг /Хаан Хүнс/
  4. Б.Солонго /ХУД Женко/

Эрэгтэйчүүдийн -66кг жинд

  1. Б.Нармандах /Женко/
  2. Б.Мягмардорж /Сүлд/
  3. Г.Сод-Эрдэнэ /Тэмүүжин/
  4. Ё.Басхүү /Хилчин/

Эмэгтэйчүүдийн -52кг жинд

  1. Л.Сосорбарам /Баянхонгор/
  2. Б.Хорлоодой /Хилчин/
  3. Г.Ганцэцэг /Хилчин/
  4. О.Дуламжав /Хилчин/

Эрэгтэйчүүдийн -60кг жинд

  1. Э.Сумъяабазар /Женко/
  2. Э.Ариунболд /Алдар/
  3. Б.Энэбиш /Архангай/
  4. Д.Амартүвшин /Хилчин/

Эмэгтэйчүүдийн -48кг жинд

  1. Г.Наранцэцэг /Алдар/

       2.А.Нямхишиг /ХУД Женко/

       3.О.Анударь /Тэмүүжин/

       3.Б.Баасанхүү /Борнуур/

Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар шинээр дэд ерөнхийлөгч болсон “Жи-мобайл” ХК-ий захирал Г.Дашням, “MGT mining” ХК-ий С.Гал-Эрдэнэ нарт дэд ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулсан бол Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч ажилладаг “Мандала Блисс” ресортын захирал Т.Мэндбаганад батламж гардуулсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тодорлоо   
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй