Шууд Chart

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү

2020-08-14 10:56:52

Усархаг борооны улмаас гол, мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Орхон гол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна.

Мөн Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол, мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхааруулж байна.


Болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй