Шууд Chart

Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

2020-08-14 12:55:18

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны наймдугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дэд сайд Б.Мөнхжин талархал илэрхийлэв.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцохын зэрэгцээ хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа.

 


Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй