Шууд Chart

МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ

2020-08-14 12:58:18

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. Уг хурлаар МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан, төсөв төлөвлөгөө, МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсөв батлах, МҮОХ-ны хянан шалгах хорооны зөвлөлийн тайлан, МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх спортын холбоод болон гишүүнчлэлээс нь түтгэлзүүлэх холбоодын талаар хэлэлцэж байна. МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ.

Үүнд:

  • Олимпийн боловсрол, спорт холбоод сургалт сурталчилгаа – 50.5 сая төгрөг
  • Гадаад харилцаа наадмууд – 12.517 ам.доллар буюу 35.4 сая төгрөг
  • Хэрэгжүүлэх хөтөлбөр – 152,034 ам.доллар буюу 430.2 сая төгрөг
  • Захиргаа аж ахуй – 476.8 сая төгрөг

Мөн МҮОХ-нд Г.Ганбаяр даргатай Кёрлингийн холбоо /2011 онд байгуулагдсан/, С.Энхтуяа тэргүүтэй Каное, каяакийн холбоо /2018 онд байгуулагдсан/, О.Алтантогоо удирдлагатай Сквош теннисний холбоо /2010 онд байгуулагдсан/ тус тус холбоод шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй