Шууд Chart

АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа

2020-08-14 13:49:47

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Майкл Стэнли Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Уулзалтын үеэр тус олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар болон “Ковид-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй