Шууд Chart

Зүүн ба Зүүн Өмнөд Ази дахь ЮНЕСКО-ийн үндэсний комиссуудын төслийн уулзалт боллоо

2020-08-14 15:33:41

ЮНЕСКО-ийн Солонгосын үндэсний комиссын хэрэгжүүлж буй Зүүн ба Зүүн Өмнөд Ази дахь ЮНЕСКО-ийн Үндэсний комиссуудын хамтарсан төслийн явцын уулзалт өчигдөр онлайнаар явагдлаа.

ЮНЕСКО-ийн Солонгосын үндэсний комисс нь “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хэрэгжилтийг хангахад бүс нутгийн хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болоод байна” хэмээн 2018 оны ЮНЕСКО-ийн Үндэсний комиссуудын Ази, Номхон далайн бүс нутгийн уулзалтаар батлагдсан Гёнжугийн зөвлөмжид тусгагдсаны дагуу Зүүн ба Зүүн өмнөд Ази дахь ЮНЕСКО-ийн Үндэсний комиссуудын хамтарсан төслийг санаачлан өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд дэд бүс нутаг дахь ЮНЕСКО-ийн Үндэсний комиссуудын түүх, өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн зорилтуудад дүн шинжилгээ хийж Үндэсний комисс тус бүрийн онцлог шинж, оролцогч талуудын нийтлэг үнэт зүйлсийг тодорхойлох замаар ЮНЕСКО-ийн энх тайван, эв нэгдлийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Уг уулзалтаар оролцогч талууд төслийн хэрэгжилтийн явц, тулгарч буй саад бэрхшээл болон цаашдын санал хүсэлтээ солилцсон бөгөөд



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зүүн ба Зүүн Өмнөд Ази дахь ЮНЕСКО-ийн үндэсний комиссуудын төслийн уулзалт боллоо  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй