Шууд Chart

Олны танил эрхмүүдийн цугларалт болсон “Фитнесс эженси”-ийн нээлт боллоо

2020-08-17 13:00:52

Фитнессийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор үүдээ нээсэн “World” компанийн “Фитнесс эженси”-ийн нээлт өнгөрсөн бямба гарагт “Туул гарден” ресторанд боллоо.

Уг "Фитнесс эженси"-г бодибилдинг, фитнессийн спортын тамирчин, ОУХМ, ДАШТ-ий хошой аварга Н.Анужин буюу Анухай санаачлан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тэрбээр 20 насандаа Хонконгийн олон улсын нээлттэй тэмцээнээс хос алтан медаль, 2017 онд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д тэргүүн байр, мөн онд Монголд болсон ДАШТ-д түрүүлж байсан түүхтэй.

Түүнтэй ДАШТ-ий мөнгө, 2017 оны Улаанбаатар хотын болон улсын аварга, “Mr Olympia” тэмцээний алтан медальт, үнэмлэхүй аварга А.Гантулга, Ази тивийн аварга Б.Оюундарь, УАШТ-ий дөрвөн удаагийн аварга Б.Хулан, +40 модел ангилалын улсын аварга Б.Адъяахүү нар ажиллаж, залуусын бие бялдар, жинг хүссэн хэмжээнд нь хүргэсээр байна. Иймд ч тус клубыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт ихэсч байгааг мэргэжил нэгтнүүд нь хэлж байсан юм.

Дасгалжуулагч нар нь өдгөө ч тамирчны замналаа орхиогүй байгаагаас гадна хэрэглэгчдийнхээ юу хүсч байгааг илүү мэдэрч, хамтдаа хөгжсөөр байна.  

Нээлтийн арга хэмжээнд урлаг, спортын олны танил эрхмүүдээс гадна уг клубт бэлтгэл хийдэг залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Яг л нэг хамт олон шиг. 

Мөн циркийн галтай болон уран нугарлтын үзүүлбэр, рок попын залуу үеийн төлөөлөлүүд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.  

“Фитнесс эженси” нь өнгөрсөн гуравдугаар сарын дунд үед АНЭУ-ын Дубай хотод уг нээлтээ хийж, гадаад зах зээлд нэвтэрч байгаагаа зарласан. Тэгвэл энэ удаа дотооддоо зохион байгуулж, цаашдынхаа зорилгыг ямар их өргөн цар хүрээтэй байгаагаа дуулгав.

Уг нь өнгөрсөн хавар энэхүү нээлтээ нийслэл хотноо хийх байсан ч дэлхий дахинаа дэгдээд буй цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос шалтгаалж, ийнхүү зуны дэлгэр цагт сүр дуулиантайхан тэмдэглэлээ.

Мөн арга хэмжээний үеэр бодибилдинг, фитнессээр хичээллэдэг залуучуудад зориулж төрөл бүрийн уураг, амин дэмийн хямдралтай худалдаа явагдсанаас гадна өдөр тутамдаа ямар хоол, тэжээл хэрэглэж байх ёстой талаар зөвлөгөө өгч байв. 

1

Энэ үеэр дараах эрхмүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Н.Анужин: Манай байгууллагад олон улсын тэмцээнээс медаль хүртэж байсан багш нар ажилладаг

“Фитнесс эженси”-ийн захирал.

Нээлтийн арга хэмжээ маш сайхан боллоо. "Фитнесс эженси" маань үндсэндээ фитнессийн агентлаг гэсэн үг л дээ. Уг агентлагийн хичээлэгчид маань фитнессийн багшаа сонгож дуудаад боломжтой газраа бэлтгэл хийх боломжтой. Манай клүбт ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан багш нар ажилладаг. Өнөөдөр манай улсад тэднийг үнэлээд ажлуулж байгаа газар цөөхөн байна. Тиймээс миний бие тэдэнд өөрийнхөө хэмжээнд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж байгаа юм. Мөн бага цагаар ажиллаж байгаа нь давуу талтай. Нөгөөтээгүүр хичээллэгчид маань хамгийн мундаг багш нараар, хамгийн бага өртөгтэйгөөр хичээлээ заалгадаг. Бусад клүбүүд саяас сая 500 мянган төгрөгийн ханштай байдаг бол манайд аягүй инээдтэй. Зөвхөн 250-350 мянган төгрөгөөр VIP болон тусгай ангиар хичээллэдэг. Ихэнх эмэгтэй хүүхдээ хараад гэртээ байгаа болохоор гэрийн нөхцөлд яавал гоё биетэй болох талаар фэйсбүүк чатаар ихэвчлэн асуудаг. Манай улсын эмэгтэйчүүдийн нэг хүндрэлтэй тал нь хэн гэдэг багшаар, ямар бэлтгэлийг, хаана хийвэл зохистойг мэддэггүй. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдэж, онлайн, оффис зэрэг 5-6 сургалт ажлуулдаг. Тэгэхээр онлайн хичээл сонгосон хэн нэгэн гэртээ ч бэлтгэл хийх боломжтой гэсэн үг.

Г.Угалзцэцэг: “Фитнесс эженси” клуб маш их онцлогтой

Монгол Улсын гавьяат тамирчин.

Нийслэл хотод маань дахин нэг клуб нээгдэж байгаад баяртай байна. “Фитнесс эженси” клуб маш их онцлогтой. Заримаас нь тодруулбал эрч хүчтэй дандаа мэргэжлийн дасгалжуулагч нар ажилладаг. Мөн залуудын хүссэн бие бялдар, жинг “бэлэглэж” чаддаг. Ер нь жил ирэх тусам хотын залуучууд фитнессээр хичээллэж байгаа болохоор энэхүү клуб мэндэлж байгаа нь нүдээ олсон шийдвэр болж байна. Тэгээд ч сүүлийн жилүүдэд гудамжаар алхаж байгаа залуучуудын ихэнхи нь биеийн зөв хөгжилтэй болж байгаа нь анзаарагддаг. Энэ бол маш олон фитнесс клуб нээгдэж байгаагийн тод жишээ.

Э.Энхболд: Хоёр сарын хугацаанд найман кг нэмэгдсэн байна

“Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч.

Их сайхан арга хэмжээ болж байна. Миний бие энэ кулбын үүсгэн байгуулагч Н.Анужингийн удирдлага дор бэлтгэл хийдэг. Миний зорилго тодорхой хэмжээгээр булчингийн масс нэмэх. Бэлтгэл хийж эхэлснээс хойш хоёр сар болжээ. Энэ хугацаанд найман кг нэмэгдсэн байна. Хэн нэгэн гаднаас харахад нэг их анзаарагдахгүй байгаа ч өөрт мэдрэгддэг юм байна шүү. “Фитнесс эженси” клубт харьяалагдаж бэлтгэл хийдэгтээ сэтгэл хангалуун байгаа. 











































Нийтэлсэн: У.Баярсайхан

Олны танил эрхмүүдийн цугларалт болсон “Фитнесс эженси”-ийн нээлт боллоо   
Үзсэн: 4244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй