Шууд Chart

Гал түймрийн улмаас Сан Франциско хотын тэнгэр улбар шар өнгөтэй болжээ /фото/

2020-09-13 10:24:23

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон хойд нутгийн муж улсуудад агаар хуурайшиж, хэт халсны улмаас ойн түймэр дэгджээ. “Одоогийн байдлаар АНУ-ын Калифорни мужаас Миннесота муж хүртэлх газар нутагт 50 орчим ойн түймэр асаж байна” гэж “ мэдээллээ.

Лос-Анжелес хотын ойролцоо 450 орчим га газар түймэрт автаж, хэдэн зуун байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ. Сан-Франциско хотын бүсэд 400 орчим га ойд түймэр асаж байгаа аж. Үүнээс болоод баруун нутгийн мужуудад агаарын хэм цельсийн 49 хэм хүртэл нэмэгдсэн төдийгүй тэнгэр нь хүртэл улаан өнгөтэй болж үзэгдэх болсон байна.


Гал түймрийн улмаас Сан Франциско хотын тэнгэр улбар шар өнгөтэй болжээ /фото/  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй