Шууд Chart

УУХҮЯ авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-тай хамтран ажиллана

2020-09-14 09:25:38

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой албан уулзалт зохин байгуулав.

Уулзалтын явцад Авлигатай тэмцэх газрын албан  хаагчид уул уурхайн салбарын авлигын нөхцөл байдал, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, салбарт мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоол шийдвэр, уул уурхайн хайгуул, ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг тоймлон танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уул уурхайн сайд Г.Ёндон “Уул уурхайн салбартай холбоотой тусгай зөвшөөрөл, лиценз, албан бичгийн бүрдүүлэлт гэх мэт цаг хугацаа их шаарддага, чирэгдэл учруулдаг үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс цахим бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудын санал хүсэлтийг авч, хамтран ажиллана. Салбарын албан хаагчдын ёс зүй, харилцааг сайжруулах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлнэ” гэв.

Цаашид Авлигатай тэмцэх газартай авлигын эрсдэлээс бууруулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тогтов.


УУХҮЯ авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-тай хамтран ажиллана  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй