Шууд Chart

Чехийн алдарт жүдочийн тухай "Олимп хүрэх зам" ном онлайнаар зарагдаж эхэлжээ

2020-09-14 11:57:11

Чех Улсын түүхэнд одоогоор хамгийн алдартай жүдочоор нэрлэгдээд буй олимп, дэлхий, европийн аварга Лукаш Крпалекийн "Cesta na Olymp" буюу "Олимп хүрэх зам" нэртэй ном онлайнаар зарагдаж эхэлжээ.

Уг номны зохиолч түүний тухай намтарчилж бичсэн бөгөөд энэ сарын 12-нд Праг хотод нээлт хийх байсан ч “Ковид-19” коронавируст цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм.

Иймд номны гол дүрийн эзэн Чех улс дотроо хүргэлттэйгээр https://www.albatrosmedia.cz/ нэртэй сайтаар онлайн худалдан авалт хийж байгаа гэнэ.

Сонирхуулахад, Лукаш Крпалек бага насандаа жүдо бөхийн спорт бус Японы бие хамгаалах тулааны урлаг болох каратегаар хичээллэж байсан бөгөөд жүдо бөхөөр барилддаг төрсөн ах Михайлын бэлтгэл хангагч хийснээр жүдо бөх гэдэг зүйлтэй танилцаж байжээ.

 

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Чехийн алдарт жүдочийн тухай "Олимп хүрэх зам" ном онлайнаар зарагдаж эхэлжээ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй