Шууд Chart

УОК-оос гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

2020-09-14 13:37:28

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, УОК-оос оруулж ирсэн асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Мөн Цар тахлын улмаас Засгийн газраас тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.


УОК-оос гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй