Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр гүйцэтгэх зөвлөлийн хурлыг анх удаа удирдав

2020-09-14 17:10:52

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр “Олимпик хаус”-т хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хурлыг анх удаа удирдлаа.

Тэрбээр өнгөрсөн нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм.

МҮОХ-ны салбар комиссуудийн үйл ажиллагааг идэвхжүүлж, жилд хоёроос гурван бүтээлч ажил зохион байгуулах үүрэг өгөв. Мөн 11 комиссийн бүрэлдэхүүнд МҮОХ-ны гишүүн бус, өндөр мэргэжлийн зүтгэлтнүүдийг хамруулах нь зүйтэй гэж тогтлоо.

Гүйцэтгэх зөвлөлөөс МҮОХ-ны дүрмийн судалгааны ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг томилов.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл /2017-2021/

Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр

Тэргүүн дэд ерөнхийлөгч

Б.Баттүшиг

Дэд ерөнхийлөгч

Ч.Наранбаатар

Гишүүд

Т.Амаржаргал

Ч.Амарсанаа

Б.Бат-Эрдэнэ

А.Ганбаатар

Ш.Магван

Д.Отгондалай

Ж.Түмэн-Аюуш

Ц.Сандуй

МҮОХ-ны комиссууд

Соёл, өв уламжлал

Дарга Б.Бат-Эрдэнэ Зохицуулагч З. Гомбодорж

Олимпийн боловсрол

Дарга Ч.Наранбаатар Зохицуулагч З.Гомбодорж

Ёс зүй

Дарга:Ж.Түмэн-Аюуш Зохицуулагч: Б.Баяртуяа

Эмэгтэйчүүд ба спорт

Дарга:Т.Амаржаргал Зохицуулагч: Б.Баяртуяа

Шагнал

Дарга: Ц.Сандуй Зохицуулагч:Ц.Цэнд-Аюуш

Хэвлэл мэдээлэл

Дарга:А.Ганбаатар Зохицуулагч:А.Түмэнбаяр

Санхүү, бизнес

Дарга:Н.Түвшинбаяр Зохицуулагч:А.Ундрал

Эмнэлэг, эрдэм шинжилгээ

Дарга:Э.Бадар-Ууган Зохицуулагч:П.Цэндхүү

Спорт бүхний төлөө

Дарга:Ч.Амарсанаа Зохицуулагч:З.Галхүү

Тамирчин

Дарга:Д.Отгондалай Зохицуулагч:З.Галхүү

Маркетинг, түншлэл

Дарга: Б.Баттүшиг Зохицуулагч: Б.Хосбаяр

















Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр гүйцэтгэх зөвлөлийн хурлыг анх удаа удирдав  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй