
Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрсний нэг нь Монголын тамирчин.
Тодруулбал дээрх дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй Монголын Азүмарюү С.Тодбилэг аж.
Анх тус дэвжээний доод зиндааны нэг бөх эмнэлэгт хэвтэж, шинж тэмдэг илэрснээр бүгдэд нь коронавирусний шинжилгээ хийлгэсэн байна. Одоогоор тэдгээр 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ гэрийн тусгаарлалтад орсон гэнэ. Дашрамд дуулгахад, тус дэвжээ нь 28 бөхтэй бөгөөд тэднээс нэгийг нь ч өчигдөр эхэлсэн намрын тэмцээнд барилдуулахгүй гэдгийг Сүмогийн холбооноос шийдвэрлэжээ. Мөн дэвжээний эзэн экс озэки Точиазүма ч башёгийн явцад шүүгчээр ажиллахгүй аж.
Коронавирус илэрсэн 19 бөхийн нэг нь Монголын тамирчин | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055