Шууд Chart

ОХУ-ын “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн нэгдүгээр орлогч дарга Г.С.Оганов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

2020-09-15 12:20:08

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах ажлыг урагшлуулах, бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 9 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн Нэгдүгээр орлогч дарга Г.С.Оганов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын хүрээнд Г.С.Оганов “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хүрээнд монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, өөрийн компанийн нөөц, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд элчин сайд Д.Даваа Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тодорхойлсон ажлуудыг урагшлуулах үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар мэдээлэл өгч, “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг холбогдох мэдээллийн хамт монголын талын ажлын хэсэг, холбогдох байгууллагуудад цааш уламжлахаа мэдэгдсэн байна.


ОХУ-ын “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн нэгдүгээр орлогч дарга Г.С.Оганов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй