Шууд Chart

АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Мактум Рашид Аль-Хибситэй уулзлаа

2020-09-15 12:23:20

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Мактум Рашид Аль-Хибсиг хүлээн авч, цаг үеийн асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулав. Уулзалтаар талууд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлсээр ирсэн хамтын ажиллагааны талаар дурдаж, цаашид улам бүр өргөжүүлэхээр санал нэгдэв.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар мэдээлэл солилцов.

 Эх сурвалж: БХБЯ


АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Мактум Рашид Аль-Хибситэй уулзлаа   
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй