Шууд Chart

Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогдлоо

2020-09-15 15:29:45

Францад төвтэй Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэг (UEAM) байгуулагдаж, албан ёсны зөвшөөрлөө авчээ. UEAM нь Европт ажиллаж амьдарч буй уран бүтээлчдээ нэгтгэх, Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх, хилийн чанадад эх хэл бичиг, үндэсний соён гэгээрлийг түүчээлэх, утга зохиол, яруу найраг сонирхдог, бичихийг хүсдэг, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй монголчууддаа урам дэм өгөх зорилготой бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүнээр зохиолч, сэтгүүлч Батчулууны Эрдэнэсолонго сонгогджээ.

Б.Эрдэнэсолонго нь "Ардын эрх", "Монголын мэдээ", "Үнэн", "Зууны мэдээ" зэрэг өдөр тутмын хэвлэлд олон жил ажилласан бөгөөд Орхон аймгийн телевиз, радиогийн захирлаар ажиллаж байсан, яруу найргийн таван түүвэр хэвлүүлсэн уран бүтээлч юм.

Мөн уг нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар сурвалжлага, хэвлэл, уран зохиол, хүний эрхийн салбарт идэвхийлэн оролцдог, 2008 оны Нийгэм соёлын төлөөлөгч гадаад эмэгтэйн шагналыг хүртсэн, Швейцарт ажиллаж амьдарч буй кино уран бүтээлч, орчуулагч Ш.Э.Урантуяа томилогджээ.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогдлоо  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй