Шууд Chart

Дмитрий Песков: Беларусь Оросын коронавирусний вакциныг авах дэлхийн анхны улс болохоор тохиролцсон

2020-09-15 16:11:38

ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Гамалейн төвөөс гаргасан вакцины эхний хэсгийг Беларусьт бэлтгэн нийлүүлэх даалгавар өгсөн гэж Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Хоёр улсын удирдагч өчигдөр Сочи хотод уулзсан юм. Талууд коронавирусний цар тахалтай тэмцэх, өвчний вакцинжуулалтын салбарт хамтран ажиллах асуудлаар өндөр ач холбогдол өгч байгаа аж.

Беларусь улс наймдугаар сард л Оросын коронавирусний вакциныг авах дэлхийн анхны улс болохоор тохиролцсон гэж мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дмитрий Песков: Беларусь Оросын коронавирусний вакциныг авах дэлхийн анхны улс болохоор тохиролцсон  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй