Шууд Chart

Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана

2020-09-15 16:24:52

Индонезийн цагдаа нар коронавирусээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг ард иргэддээ мөрдүүлэхийн тулд томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдыг энэ ажилд татан оролцуулахаар болжээ. Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн эсэх, зай баримталж байгаа эсэхийг хянана гэж Индонезийн үндэсний цагдаагийн газрын орлогч тэргүүн Гатот Прамоно парламентад төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ мэдэгджээ.

Индонезэд сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тоо өссөөр байна. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш "COVID-19" өвчний 220 мянга гаруй тохиолдол батлагдаж, есөн мянга гаруй хүн нас баржээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй