Шууд Chart

Кирибаяама Б.Лхагвасүрэн нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна

2020-09-16 09:01:42

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өнгөрлөө.

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас өнжиж байгаа билээ.

Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Барууны манлайд бичигдэж байгаа озэки Такакэйшо гурав дахь өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Хокүтофүжитой тааран барилдсан бол Монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Кирибаяама Б.Лхагвасүрэн болон Ичиножо А.Ичинноров нар ээлжит ялалтаа байгуулсан бол Хошорюү Бямбасүрэн өвдөг шороодов.

Тэднээс онцолвол Кирибаяама Б.Лхагвасүрэн одоогийн байдлаар нэг ч унаагүй явна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кирибаяама Б.Лхагвасүрэн нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй