Шууд Chart

Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангав

2020-09-16 09:32:35

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Баян-Өндөр суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгууллаа. “Яаралтай цуглар” дохиогоор алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжлэн явагдсан юм.

  Мөн гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, анхан шатны тусламж үзүүлэх, эрлийн ажиллагааг зохион байгуулах зэргээр аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

 Сургалт дадлагад сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүрэлдэхүүн зэрэг 127 алба хаагч, 12 техник, 60 гаруй багаж хэрэгсэлтэйгээр оролцож, бэлтгэл бэлэн байдлаа хангалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангав  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй