Шууд Chart

Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж үйл ажиллагаагаа явуулахыг анхааруулав

2020-09-16 09:48:51

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээх саналын талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцуулав.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр хязгаарласан шийдвэр хэрэгжиж байна. Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг нээх саналыг танилцуулж байна” гэлээ.

Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мэргэжлийн бүх байгууллагууд захирамжид заасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлд бэлтгэлээ хангаж ажилла. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимоо дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулах шаардлагатай. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үйл ажиллагаа явуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд энд хяналтаа тавьж ажиллана” гэсэн юм.


Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж үйл ажиллагаагаа явуулахыг анхааруулав   
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй