Шууд Chart

Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт хийж байна

2020-09-16 11:03:06

ШӨХТГ, "Жайка" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгуулж байна. Хуулийн төсөлд Монголын зах зээлд нэвтэрч, бизнес эрхлэхэд тулгарч байгаа өрсөлдөөний орчинтой холбоотой асуудлын талаар, өрсөлдөөний хуулийн шинэчлэлт, цахим арилжааны харилцан хамаарлыг зохицуулахаар тусгалаа.

Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б. Наранцэцэг, "Жайка" ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нарын албаны хүмүүс оролцож байна. Уулзалт үргэлжилж байна. 

Эх сурвалж: ШӨХТГ


Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт хийж байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй