Шууд Chart

Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчиллээ

2020-09-16 11:13:15

Японы Ерөнхий сайд асан  Абэ Шинзогийн оронд Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчлээд  байна. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Никай Тошихиро үргэлжлүүлэн ажиллах болж байна. Харин намын бодлого хариуцсан улс төрийн зөвлөлийн  даргаар боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг томиллоо.

Түүнчлэн намын Ерөнхий зөвлөлийн дарга Сато Цүтомүг томилсон бол парламентын  асуудал эрхэлсэн хороон даргын албыг Морияма Хирошид үргэлжлүүлэн даалгажээ.  Харин  сайд нарын танхимдаа гадаад хэргийн сайд  Тошимицу  Мотэги, сангийн  сайд, шадар сайд Асо Таро нарыг хэвээр нь үлдээхээр төлөвлөж буйг Киодо мэдээлж байна. Үүний зэрэгцээ сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаараа эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар одоо  ажиллаж буй Кацунобу Катог  томилох  тухай мэдээлж  байна.

Суга Ёшихидэ даваа гарагт намын дотоод  сунгаанд олонхийн санал  авч намын даргаар сонгогдсон. Харин өнөөдөр парламентын 2 танхимын гишүүд түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураана. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчиллээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй