Шууд Chart

“Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2020-09-16 11:09:56

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд тусгагдсан “Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсгийн эхний хурал 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж цаашид хийх ажлын төлөвлөгөө болон холбогдох шийдвэрүүдийг гаргав.

 Эх сурвалж: БХБЯ


“Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа   
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй