Шууд Chart

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-16 11:25:26

Цагаан ордонд Израиль улс  Арабын 2 оронтой  дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Тодруулбал, Израиль, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн улсуудын удирдагчид харилцаагаа хэвийн болгох түүхэн гэж тодорхойлж буй гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээг байгуулахад АНУ зуучлагчаар оролцсон юм.



Харилцаагаа ийнхүү бүрэн хэвийн болгох нь  Израиль болон Ойрх Дорнодын хөрш орнуудын харилцааг хөгжүүлэхэд  чухал алхам болох төдийгүй  талуудад  улс төр, эдийн засгийн үр  ашигтайг   онцолж  байна. Израиль улс Иордан голын барууны эргийн газар  нутгийг  улсдаа нэгтгэх  төлөвлөгөөнөөс  татгалзсаны үр дүнд   Персийн  булангийн  анхны  араб  оронтой харилцаагаа хэвийн болгох  боломжтой болсон юм.

Ингэснээр Израиль улс  Арабын  3 дахь,  булангийн анхны  араб оронтой  дипломат харилцаа тогтоож байна. 1948 онд  Израиль  тусгаар тогтнолоо зарласнаас хойш  31 жилийн дараа  буюу  1979  онд Египеттэй,  46  жилийн дараа буюу  1994 онд Иордантай  энхийн гэрээ байгуулсан байдаг.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй