Шууд Chart

БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ

2020-09-16 11:37:29

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины  нөөцийг засгийн газраас бүрдүүлэх болно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, гадны фирмүүдтэй хамтран ажиллаж 30  орчим сая тун вакцин авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Гэхдээ шинэ коронавирусний вакцины хөгжүүлэлттэй холбоотойгоор нэмэлт худалдан авалт хийх арга хэмжээ авах аж. Мөн засгийн газарт коронавирусний вакцины тогтвортой нөөцөөр хангах, дотоодын вакцин гарган авахад дэмжлэг  үзүүлэх, гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт  хийх хүчин чармайлт гаргах,   вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг үүрэг  даалгавар өгчээ.

Ионхап агентлагын дамжуулж байгаагаар хүн амыг  вакцинжуулах  төлөвлөгөөг ирэх сард гаргах аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй