Шууд Chart

Бейрутын худалдааны төвд гал гарчээ

2020-09-16 11:51:48

Өчигдөр өглөө Ливаний нийслэл Бейрут хотын төвд орших худалдааны цогцолборт гал  гарсан байна. Ирак гаралтай Британийн алдарт архитекторч Захи Хадидийн загвараар барьж  байсан тус худалдааны төвийн барилгад  гарсан галыг гал сөнөөгчид унтрааж чаджээ.

Одоогоор галд  өртөж гэмтэж түлэгдсэн хүн байхгүй хэмээн хэвлэлүүээр мэдээлж байна. Галын байцаагчид худалдааны цогцолборт гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагт Бейрутын боомтын бүсэд шатах  тосох материал, автомашины дугуйны агуулахад  мөн л хүчтэй гал гарсан билээ. Тус агуулах нь энэ оны 8 сард хүчтэй  дэлбэрэлт болсон боомтын бүсэд  оршдог байсан юм.

Галыг унтраахад байлдааны нисдэг тэрэг ашигласан  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бейрутын худалдааны төвд гал гарчээ   
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй