
Япон улсын парламентын доод танхимын гишүүд өнөөдөр санал хурааж, Либерал ардчилсан намын тэргүүн Суга Ёшихидэг тус улсын шинэ Ерөнхий сайдаар сонгогдлоо. Тэрбээр нийт 462 гишүүн оролцсон санал хураалтаас 314 санал авч, ялалт байгууллаа.
Өдгөө 71 настай тэрбээр өмнөх ерөнхий сайд Абэ Шинзогийн хэрэгжүүлж байсан бодлогуудын ихэнхийг үргэлжлүүлэхээ амлаад байна. Мөн өмнөх Засгийн газрын гишүүдийн тал орчмыг хэвээр үлдээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Олон нийт түүнийг Лебирал Ардчилсан намын гишүүд нь дийлэнх болсон тус улсын парламентын дээд танхимаас Япон Улсын 99 дэх Ерөнхий сайдаар сонгох нь тодорхой хэмээн үзэж байгаа юм.
Суга Ёшихидэ Япон Улсын Ерөнхий сайдаар сонгогдлоо | ||
Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055