Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2020-09-16 14:35:18

Есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн олон жилийн дунджийг 25-155 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон,  Хэрлэн, Улз, баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-50 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй