Шууд Chart

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл Монголбанкны удирдлагуудтай уулзлаа

2020-09-16 14:57:40

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөллүүд 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар талууд чөлөөт бүсийн нутагт дэвсгэрт банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах, гадаад дотоодын төлбөр тооцоо, валют арилжаа, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах бодлого, хууль, дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Монгол Улсын нийгэм эдийн засагт чөлөөт бүсийн үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлын талаар дурьдаад Монголбанкны зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн” юм гэж "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. 


“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл Монголбанкны удирдлагуудтай уулзлаа   
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй