Шууд Chart

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг Нийгмийн даатгалын зөвлөх ажилтнаар бэлтгэж байна

2020-09-16 16:52:09

Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын талаарх мэдлэг олгох, мэдээллийг шуурхай хүргэх, хамралтыг нэмэгдүүлэх, зорилгоор “Нийгмийн даатгалын зөвлөх ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2020 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтын онцлог нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг зөвлөх ажилтнаар бэлтгэж байгаад оршиж байгаа ба нийт 35 хүн хамрагдаж байна.

Сургалтаар нийгмийн даатгалын тогтолцоо, үйлчилгээний талаарх ойлголт, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангуудаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын тухай ойлголт, нийгмийн даатгалын хамралт, цахим үйлчилгээ, сайн дурын даатгалын асуудал зэрэг 8 багц сэдвийн хүрээнд мэдлэг олгож байгаа юм.

Зөвлөх ажилтан бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын байгууллага эдгээр ажилтнуудтай цаашид эргэх холбоотой хамтран ажиллана.

Эх сурвалж: НДЕГ


Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг Нийгмийн даатгалын зөвлөх ажилтнаар бэлтгэж байна   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй