Шууд Chart

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна

2020-09-16 17:25:07

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” /LTS-3/ төсөлтэй хамтран сум, дүүргийн удирдлагуудад зориулсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ын төслийг боловсруулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх 11 дүгээр сард багтаан гарын авлагыг боловсруулан, хэвлэж,  сум, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм.

“Мерси Кор” ОУБ нь АНУ-ын олон Улсын Хөгжлийн агентлагийн гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (USAID/OFDA)-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS-3)-ыг төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд уг төсөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах, мал аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор зургаан жил хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй