Шууд Chart

З.Мэндсайхан сайд 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

2020-09-17 07:22:50

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


З.Мэндсайхан сайд 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ   
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй