Шууд Chart

Буудлагын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2020-09-17 09:43:21

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээн Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 11 байгууллагын 70 алба хаагч мэргэн буудагч, карабин, гар буу, холимог буудлага гэсэн 4 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний багийн дүнгээр Тэргүүн байранд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын 2 дугаар баг, дэд байранд тус газрын  1 дүгээр баг, гутгаар байранд Тагнуулын ерөнхий газрын баг тус тус шалгарсан юм.

Гар буу, карабины төрөлд  нэгдүгээр байранд  Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Баттөгс, дэд байранд мөн газрын буудлагын зааварлагч, цагдаагийн хошууч М.Энхбаяр нар шалгарлаа.

Харин мэргэн буудагчийн төрөлд 1 дүгээр байранд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн хошууч Д.Мөнхжаргал, бүлгийн  ажилтан, цагдаагийн ахмад Ш.Арвинбаяр, дэд байранд   тус газрын мэргэн буудагч, цагдаагийн ахмад Э.Дугар, Бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүл, Холимог  төрөлд 1 дүгээр байранд холбооны инженер, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэл, дэд байранд Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны дарга,  дэд хурандаа  Ц.Адилтулга нар  тус тус  шалгарч, цом мөнгөн шагналын эзэд болсон  юм.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар  Үндэсний аюулгүй  хангах тусгайлсан чиг  үүрэгтэй байгууллагуудын  хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, албаны бэлэн байдлыг хангах,  галт зэвсэг хэрэглэх ур чадвар,  авхаалж самбааг сорих зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Буудлагын аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй